m.mn
түрүүлж мэдээлнэ
Засгийн газар
2025.02.08 16:17
6785
Л.Гантөмөр: УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нарт ямар арга хэмжээ авахаа УТЗ-өөр шийднэ


Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Шуурхай штабын V хуралдаан боллоо. Хурлынүеэр АН-ын дарга Л.Гантөмөрөөс УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн Засгийн газрыг огцруулахтай холбоотой асуудлаар байр суурийг нь авлаө.

Тэрбээр:

-Ч.Лодойсамбуугийн тавьж байгаа асуудлын хувьд бид дэвшүүлсэн хөтөлбөрийнхөө ард гарах учиртай. Хамтарсан Засгийн газрын "Хурдтай хөгжлийн төлөөх зориг" гэх гэрээг АН-ын улс төрийн зөвлөлөөр дэмжүүлж байгуулсан. Засгийн газар ямар нэгэн байдлаар салж сарних дээрээ тулвал дээрх гэрээг дүгнэнэ. Гэрээ биелээгүй тохиолдолд огцрох эсэх асуудал хөндөгдөнө.

УИХ-ын гишүүн бүрэн эрхтэй гэх утгаараа Ч.Лодойсамбуу асуудалд сэтгэл хөдлөлөөр хандаж байна.

Яг үнэндээ АН засаг төрөөс зугтах, ажлаас холдох эрмэлзэл байхгүй. АН-ын байр суурь бол Засгийн газрын бат бөх байдлыг хадгалах ёстой.

Ер нь гишүүд нийгмийг цочроосон дуулианаар Засгийн газрыг огцруулахаар сэтгэл хөдлөлөөр ханддаг. Үүний үр дүнд янз бүрийн хөдөлгөөн бий болдог. Энэ тогтворгүй байдлын үр дагавар бол өнөөдрийн энэ Улаанбаатарын байгаа байдал буюу утаа, түгжрэл.

Бид нам дотор хурлаа хийж, энэ гишүүдэд ямар арга хэмжээ авахаа шийднэ.

ЗГ-ыг огцруулах саналд гарын үсэг зурсан Ж.Баярмаа гишүүн ЗГ-ын бодлого шийдвэрийг олон удаа эсэргүүцэж байгаа. Хамтарч байгааг буруу гэж үзэж байгаа. Нэгэнт олонхоороо шийдсэн бол, улс төрийн нам бол шийдвэрийг хүндэтгэх учиртай. Зай гарах бүрт бодлого унагадаг, зай гарах бүрт миний   зөв гэж боддог энэ хандлага буруу. Яагаад УИХ-д бүлэг байгаа юм, яагаад улс төрийн нам байгаа юм. Яагаад бид хөтөлбөр дэвшүүлсэн юм. Бид илүү нэгдмэл байх хэрэгтэй байна” гэлээ.