Цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу явуулсан шалгалтаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг ... тоотод монгол гэр шатаж, 4 иргэн нас барсан харамсалтай нөхцөл байдал тогтоогдсон. Насанд хүрээгүй 3 иргэн шатаж амь хохирсон, 34 настай иргэн нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан 2024 оны 08 дугаар сард албанаас чөлөөлөгдсөн иргэн байсан.