Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.02.10 12:00
3137
ММСУХ: Насанд хүрэгчид морь унасан ямар ч уралдааныг зохион байгуулахгүй

Монголын морин спорт уяачдын холбооноос мэдээлэл хийлээ. 

Тэд "Үндэсний өв соёлоо авч яваа холбооны хувьд Монголын морин спорт уяачдын холбоо 18 наснаас дээш насны хүн морь унасан ямар ч уралдааныг зохион байгуулахгүй. Бидний энэ захирамж 21 аймагт хэрэгжинэ. Бид хүүхдээр морь унуулж, хурдан морины уралдааныг зохиож ирсэн. 

Олон улсын байгууллагаас "Уралдаанч хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж уралдуулах, сурах эрхийг хангахад анхаарах" чиглэл өгсөн гэж ойлгож байна.

Манай холбооноос 2025 оныг "Хүүхдийн эрхийг хамгаалах" жил болгон зарлаж, зөвлөл байгуулсан. Засгийн газраас гаргасан тогтоол хэрэгжих боломжгүй, судалгаа, тооцоололгүй байна. 2019 онд хаврын морин уралдааныг хориглосноор нууцаар олон тэмцээн зохиосон. Үүнийг дагаад олон хүүхдийн эрх зөрчигддөг. Тиймээс хаврын морин уралдааныг хориглох нь буруу. Хүүхэд морь унахыг хорих биш хүүхдийн эрх зөрчигдөхөөс хамтарч сэргийлэх ёстой" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: