Үрээ алдсан эхийн сэтгэлийг дэвтээх шийдвэр гарч, энгэрээ цоолуулах нь гэтэл төрүүлсэн үр нь заавал нэг нас хүрсэн байх ёстой гэж хуульд хатуухан заажээ.
Цагаан дээр хараар тамгалсан энэ хуудас олон ээжийн үрээ санагалзах сэтгэлийг сэдрээж, сэмлэж байна.
Улсын Аварга О.Хангай одоогоос жилийн өмнө Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар өөрийн цахим хуудас болон Ерөнхийлөгчийн тамгын газарт хүсэлт гаргаж саналаа илэрхийлж байсан билээ. Тус саналыг олон хүн дэмжиж, хуульд өөрчлөлт оруулах хүсэлт илэрхийлж байсан.
Тэгвэл энэ сарын 6-нд тус хуульд нэмэлт өөрчлөлт орж, Алдарт эхийн одонгоор шагнах журмын 2.3.2 дахь хэсэгт “Эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг Алдарт эхийн одонгоор шагнах хүүхдийн тоонд хамруулж болно” гэжээ.