Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2025.02.10 15:34
4843
Агсам гишүүн Ц.Мөнхтуяа ард түмний хандиваар хүүхдүүд сүрдүүлэв...

Жагсаалтын гишүүдийн хэн нь хэн бэ? 126 гишүүнтэй парламентын 48 нь АН,МАН,ХҮН,ИЗНН,Үндэсний эвслээс жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон.  Тэд ар араасаа сонгогчдынхоо санааг зовоож эхэллээ.

Үүний нэг тод жишээ бол УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа болов. Тэрээр хандив цуглуулж, тодорхой мөнгөн дүнг зориулалтын бусаар ашигласан нь ил болов.

Тэрээр 2022 багшаар ажиллаж байхдаа 4 өнчин хүүхдийг байртай болгох хандивын аян өрнүүлж, олон нийтийн дэмжлэгээр байранд оруулж өгсөн талаараа олон нийтийн сүлжээгээр мэдээлж байв. Хандивын мөнгийг зориулалтын бусаар ашигласан гэдгийг иргэн Б.Идэржавхлан хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Мөн тус байрыг Мөнхтулга гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн байна. 

Ц.Мөнхтуяа гишүүн Өөрийн цахим хуудсаараа дамжуулж хүний хайр даахгүй, бэлдэж өгсөн юман дээр олигтойхон амьдарч чадахгүй бол хохино, их дургүй хүргэвэл хөөж гаргана, байсан газартаа очно биз, арчаагүй байна хэмээн хандивын эздэд хандаж хэлсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргэж байна. 

Хандивын аян өрнүүлсэн хэдий ч, өнчирч хоцорсон 4 хүүхдэд ард түмэн халуун сэтгэлээр хандаж, хандивын гараа сунгасан гэдгийг эрхэм гишүүн умартжээ. Өөрийнхөө хөрөнгөөр байр авч өгсөн мэтээр ийнхүү авирлаж, элдэв бусаар харааж байгаа нь хүүхдийн эрхийн ноцтой зөрчил... 

Боловсролын салбар, хүүхдийн эрх ярьдаг гишүүн өөрөө  буруу үлгэр дуурайлал үзүүлж буй нь бүрэн эрхээсээ түдгэлзэх нөхцөлөө бүрдүүлж байна. Угтаа УИХ-ын гишүүн гэдэг хууль дээдлэх, шударга байдлаараа үлгэр дуурайлал болох, ёс зүйг эрхэмлэх үүрэгтэй.