Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2025.02.11 12:09
5959
Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж нар залуу гишүүдээр дамжуулж ЗГ-ыг огцруулах гэж байна гэв

Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарыг авчирч, хариуцлага тооцуулах жагсаал болж байна. /2025/02/11/

Иргэн "ЗГ-ыг огцруулах асуудалд санал нийлэхгүй байна. 2024 онд шат шатны сонгуулиуд боллоо. Засгийн газраа байгуулаад ажил дөнгөж эхэлж байна, томоохон төслүүд хөдлөх гэж байна. 

Гэтэл Хятад, Монгол хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах гэж байхад ЗГ огцор гэж байгаад харамсалтай санагдаж байна. Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нар тухайн үедээ улс төрийн лидерүүд байсан. 

Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа, Эм-Си-Эс Ж.Оджаргал нар холбоо хамааралтай гэж харж байгаа. 

Ч.Лодойсамбуу гишүүний амьдарч байгаа байр Ж.Оджаргалын төрсөн дүүгийнх нь байр гэдэг асуудал байгаа учраас шууд холбоо хамааралтай харагдаж байгаа. Мөн Америкт 2 жил амьдарсан. Тэнд Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нар байсан. 

Шунхлай компаниас 8 үйлдлээр 238 сая төгрөгийн хандив авсан, Ж.Баярмаа гишүүний хувьд Ж.Оджаргалын нарийн бичгээр ажиллаж байсан гэх мэтээр ил тод холбоо хамаарал харагдаж байна. 

Залуу гишүүдээр дамжуулж ЗГ-ыг огцруулах гэж байна"гэв. 

Шууд дамжуулалт үзэх: