2024 онд Испани улс 94 сая жуулчин хүлээн авсан нь урьд өмнө байгаагүй өндөр үзүүлэлт болов. Тэдний урд зөвхөн Франц (100 сая) бичигдэж байна. Евро бүсийн дөрөв дэх том эдийн засаг Испанид ковид цар тахлын дараа аялал жуулчлал эрчимтэй сэргэсэн юм. 2024 онд Германы эдийн засаг -0.2, Франц 1.1, Итали 0.5, Их Британи 0.9 хувийн өсөлттэй байсан бол Испанийн эдийн засаг 3.2 хувиар өсөж Европтоо тэргүүлжээ. Economist сэтгүүл Испанийг “Эдийн засгийн шилдэг бодлоготой улс” хэмээн нэрлэж байна. “Испанийн эдийн засгийн тэнцвэртэй байдал амжилтын гол түлхүүр. Өөрөөр хэлбэл, тогтвортой өсөлт, хөгжлийн суурийг тавьснаар эдийн засаг хүчирхэгжиж байна. Бид ковид цар тахлыг айдас хүйдэсгүй давж, цаг үедээ зохицуулж эдийн засгаа шинэчилж чадсанаар дотоодын нийт бүтээгдэхүүнийг дорвитой нэмэгдүүлэх боломжтой болсон” хэмээн эрх баригч Социалист ажилчны намын Аялал жуулчлалын сайд Карлос Куэрпо ярилаа. Эдийн засгаа шинэчлэх үйл явцад Европын холбооны Next Generation хөтөлбөрөөс Мадридад дэмжлэг үзүүлжээ. Европын эдийн засгийн өсөлтөд ихээхэн хувь нэмэр оруулсан хэмээн тус хөтөлбөрөөс Испанид 2026 он хүртэл 163 тэрбум еврогий санхүүжилт олгохоор болоод байна.