Угаарын улмаас ээж, дүү нараа алдсан О.Одбаяр хүүг мэдээлэл хийсний дараа гэр бүлийнх нь эмзэг мэдээллийг олон нийтэд задруулсан асуудал гарсан.
Олон нийтийн зүгээс цагдаагийн байгууллагаас мэдээлэл задруулсан гэх хардлагатай байгаа юм.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс тодрууллаа.
Тэрээр "Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах шуурхай штаб ажиллаж байгаа. Нийслэлийн мэргэжилтнүүд нэмэгдэн ажиллаж байгаа. Эдгээр байгууллагуудын дундаа мэдээлэл солилцдог вайбер групп чатаас задарсан байж болзошгүй.
Энэ хэрэгт холбогдуулаад иргэн Б-г 4 хүний хамт шалгаж байгаа.
Одоо шалгагдаж байгаа Б бол төрийн албаны хүн биш" гэв.
Шууд дамжуулалт үзэх: