Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.02.11 16:42
3277
Д.Оюунхорол нөхөртөө 2 тэрбум төгрөгийн барьцалдуулагчийн тендер авч өгсөн үү?

Франц хэлний багш мэргэжилтэй, сайд асан Д.Оюунхоролын нөхөр шахмал түлшний барьцалдуулагч нийлүүлж 55.2 тэрбум төгрөг авсан гэх мэдээлэл гараад байгаа юм.

Тус асуудлын талаар судалж үзэхэд, “Гарааны баргил тех” ХХК-ны эцсийн өмчлөгч, үүсгэн байгуулагч нь Байгаль орчны сайд асан Д.Оюунхоролын нөхөр Г.Жаргалсайхан байжээ.

Гэхдээ Г.Жаргалсайхан нь 2017 оны 3-р сарын 29-нд буюу байгуулсан өдрөө өмчлөх эрхээ өөр хүнд шилжүүлэн өгсөн нь анхаарал татаж байна.

Магадгүй төрийн өндөр албан тушаалтан, мэдээлэлд ойр байдлаа ашиглаж их хэмжээний мөнгө олох бизнесийн санаа олсон нь энэ байхыг  үгүйсгэхгүй.

Өөрөөр хэлбэл, уснаас хуурай гардаг технологио хэрэглэж нөхрийнхөө нэр дээр байсан компанийн нэрийг бусдад шилжүүлсэн гэх хардлагыг ч нийгэмд үүсгээд байгаа юм. 

Г.Жаргалсайхан нь Франц хэлний багш мэргэжилтэй, Отгонтэнгэр их сургуулийн ТУЗ-ын дарга

-2010 онд Гадаад харилцааны яамны гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дарга

-Юнескогийн Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга

-Үндэсний хөгжлийн газрын дарга 2019-2023 онд Хонг Конгод ерөнхий консулаар ажиллаж байжээ.

Харин хамаарал бүхий албан тушаалтан гэх хэсэгт УИХ-ын гишүүн, Байгаль орчны сайд асан Д.Оюунхоролын нэр байх аж.

2021 онд Тавантолгой түлш компанид Гарааны баргил тек ХХК барьцалдуулагч нийлүүлэх тендерийг авчээ. Ингэснээр 2021 онд 2.14 тэрбум төгрөгийн барьцалдуулагч нийлүүлэх, 2023 онд 37 тэрбум тэрбум төгрөгийн барьцалдуулагч нийлүүлэх тендерийг авсан байдаг байна.

Харин 2023 онд 36 тэрбум 825 сая, 2024 онд 18 тэрбум 455 сая 600 мянган төгрөг буюу нийт 55.2 тэрбум төгрөгийг Тавантолгой түлш ХХК-аас авчээ.