АН-ын дараг Л.Гантөмөрөөс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Л.Гантөмөр АН-ын дарга: Сая нүүрс, утаанаас болоод хүний амь эрсэдсэнд бүгд гашуудаж, харамсаж байна.
Ардчилсан нам намынхаа бодлогыг л дагах үүрэгтэй. Нам бол засгийн газарт Монгол Улсыг хөгжүүлэхийн төлөө, утаанаас салгахын төлөөл хамтарсан. Энэ ажлаа хийж хэрэгжүүлэхийн төлөө бууж өгөхгүй явах зориг Ардчилсан намд байна. Зориг, зүрх алдаж байгаа хүмүүс байна.
Хүмүүс угаартаад байна, угааргүй болгоё. Угааргүй болгох хамгийн том алхам бол орон сууцтай болгох. Тэргүүн ээлжид орон сууцжуулах хөтөлбөрөө хийгээд, хөрөнгө оруулалтаа шийдээд явна. Ингэхийн тулд эрчим хүчээ шийдэх ёстой. Эрчим хүчний станцаа барина. Мөн дулааны 5-р станцаа барина. Дулааны 7 эх үүсвэрийг Улаанбаатар хотод байгуулах шаардлагатай байна.
Угаартахгүй түлшний үйлдвэр барих шийдвэр гарсан. 2027 он гэхэд угаар гаргадаггүй түлшний үйлдвэрийг байгуулна. Намайг хүүхэд байхад ч хүмүүс угаартаж байсан. Өнөөдөр ч угаартаж байгаа. Өнөөдрийн түлш угаартай байгаа нь тодорхой байна. Ямар нэгэн гаднын хорт бодис хийсэн гэдэгт би итгэхгүй байна. Нүүрс угаасаа угаартуулдаг.
Шууд дамжуулалт: