Засгийн газрыг огцруулах асуудлыг нэр бүхий гишүүд гаргаад байгаа. Тиймээс УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас тус асуудлын талаар тодрууллаа.
Х.Ганхуяг УИХ-ын гишүүн: Утаа гэдэг олон жилийн хугацаанд хуримтлагдсан эдийн засгийн, санхүүгийн асуудалтай холбоотой. Мөн ядуурал, иргэдийн амьдрал боломж бололцоотой ч холбоотой. Улсын төсөвтэй ч холбоотой гээд олон асуудал бий. Хамгийн энгийн жишээ татахад 34 жилийн хугацаанд ганцхан л цахилгаан станц барилаа.
Английн засгийн газар бол нэг өдөр гараад л нүүрс түлэхгүй шүү гэж утаатай тэмцэж байсан. Харин манайд өнөөдөр ийм боломж байхгүй байна.
Яагаад манай эдийн засаг тэлэхгүй байна гэхээр том төслүүд явуулах сонирхолгүй, 126 гишүүн бүрдсэнээр ураны төслийг хөдөлгөж чадлаа. Бөөрөлжүүт, Эрдэнэбүрэнгийн төсөл хөдөлсөн. Одоо төмөр замын төсөл хөдлөх гэж байна.
Зарим нэг гишүүдийн гаргаад байгаа санааг утаа гэхээсээ илүү төслүүдээс болсон байх гэж харж байна. Нэг ёсны ашиг сонирхлын зөрчилтэй, хэн нэгний эрх ашиг хөндөгдсөн байж болзошгүй гэж харж байгаа.
Шууд дамжуулалт: