Засгийн газрыг огцруулах жагсаал цуглаан болж, зарим гишүүд үзэл бодлоо илэрхийлж үгээ хэлж байна. Тиймээс тус асуудлын талаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхнаас байр суурийг нь тодрууллаа.
Б.Дэлгэрсайхан Зам тээврийн сайд: Хил холболттой холбогдуулж засгийн газрыг огцруулахаар ярьж байгаа гишүүдийн эрхэнд хэн ч хориг тавихгүй. Хоёрдугаарт, хил холболтын асуудал нэгэн УИХ-аар ороод батлагдчихсан. УИХ засгийн газарт эрх олгосон.
Засгийн газар сайд нарт гарын үсэг зурах эрхийг нь олгоод нэгэнт галт тэрэг хөдөлчихсөн. Тийм учраас ямар нэгэн саад бэрхшээл гарахгүй байх гэж бодож байна.
Таван намтай парламент бүрдсэнээрээ том төслүүдийг явуулах боломж бололцоог бий болгож өгсөн гэж боддог. Тэр ч утгаараа намрын чуулганаар маш олон том төслүүдийг хөдөлгөх асуудлыг хөдөлгөж чадсан.
Шууд дамжуулалт: