Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2025.02.13 12:23
4292
Тооноор орж ирсэн Э.Болормаа түдгэлзэх үндэслэлээ бүрдүүлэв үү?

126 гишүүнтэй бүрдсэн парламентын хэсэг бүлэг нь сонгогчдынхоо итгэл найдварыг алдаж эхэллээ. Жагсаалтаар болон тойргоос сонгогдсон гишүүдийн хэн нь хэн бэ? 

Агсам Ц.Мөнхтуяа, Дав.Цогтбаатар, тооноор орж ирсэн Э.Болормаа нарын гишүүдийн бүрэн эрхээсээ түдгэлзэх шалтгаан, нөхцөлүүд гарч ирсээр байна. Түүнийг “Ханбогд Эксплорайшн” гэх гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авсан гэх мэдээлэл гараад байгаа.

Тухайн компани нь ашигт малтмалын хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Kuok Hui Kwong, Kuok Khoon Chen, Kuok Khoon Ean гэх гадаад улсын иргэний эзэмшлийн компани юм байна. Би бизнесгүй, эрх ашиггүй хэмээн өөрийгөө хаацайлж, шалгуулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Гэвч Үндэсний аудитын газраас тухайн зөрчлийг шалгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлсэн талаар мэдэгдсэн.

Хууль хяналтын байгууллага хэрхэн шалгаж, зөрчилтэй эсэх нь тогтоогдвол ямар хариуцлага хүлээлгэхийг олон нийт анхаарч байна.

Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт "Гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага хандив өгөхийг хориглоно" гэж заасан.

Хууль зөрчсөн хэдий ч гишүүний бүрэн эрх нэрээр халхавчилж хариуцлага эс хүлээвэл дараа дараагийн муу жишиг тогтсоор байх болно...