
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих үндэсний хорооны даргын хувиар хуралдаанд оролцсон Үндэсний хорооны болон дэд зөвлөлийн гишүүдэд хуулиар үүрэг хүлээсэн салбарын яамд, мэргэжлийн байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, согтуурах, мансуурах донтой иргэдийг албадан болон сайн дурын эмчилгээний дараа нөхөн сэргээх, бататгах эмчилгээнд хамруулах “Төв” байгуулах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглэгч, донтогч өвчтөнийг эмчлэх стандарттай болох талаар үүрэг, чиглэл өглөө.