Хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжлийн нэгдсэн холбоодын нэгдэл “Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн VIII хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, бүс болон орон нутгийн салбар зөвлөл бий болгож дэмжигч байгууллагуудын тоог нэмэгдүүлэх, салбарын эрх ашгийг хамгаалах зэрэг асуудлыг онцлон хэлэлцэж, 2025 онд хийж хэргэжүүлэх ажлын төлөвлөгөө, санхүүгийн тайланг хэлэлцэж баталлаа.
2025 онд ажлын албыг удирдаж ажиллах Гүйцэтгэх захирлаар хуулийн зөвлөх Б.Баярцэцэгийг нийт гишүүдийн 100%-ийн саналаар томиллоо.
Түүнчлэн холбооны удирдах зөвлөлийн тэргүүлэгч гишүүнээр:
Улсын Их Хурлын хаврын чуулганаар иргэн, аж ахуйн нэгжүүдийн саналд үндэслэн татвар, нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтийг өргөн барина. Үүнтэй холбогдуулан "Хүнсний хувьсгал" мэргэжлийн холбооны гишүүд үндэсний үйлдвэрлэгчдийн дуу хоолой болон ажиллах зорилготой долоон хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн ахлагчаар Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхзулыг томилсон юм.
Мөн “Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны өнгөрсөн хугацаанд хийсэн төлөвлөгөөт ажлын тайлан болон санхүүгийн тайлантай танилцлаа.
“Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны удирдах зөвлөлд:
“Хүнсний хувьсгал” цуврал нэвтрүүлгийн 100 дугаар, мэдээ, сурвалжилга, сошиал контентыг тогтмол бэлтгэж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түгээн ажилласан Найруулагч, зураглаач Ш.Баасанжавыг “Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүд Батламж, үнэ бүхий зүйлээр шагналаа.
Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны А622 дугаар тушаалаар Сэтгүүлч Н.Мөнхцацралыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын “ЖУУХ БИЧИГ”, үнэ бүхий зүйлээр шагнав.
Шагналыг “Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны дэд тэргүүн, ХХААХҮ-ын сайдын зөвлөх Т.Мөнхтөр гардуулан өглөө.
Цаашид хамтран ажиллах Удирдах зөвлөлд хүнс, хөдөө аж ахуйн 25 салбарын төлөөллүүд багтаж, “Хүнсний хувьсгал” болон өрнөж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний үр дүнг эрчимжүүлэн, хэрэгжилтэд санал хүсэлтээ илэрхийлж, бусад үйлдвэрлэгчдээ мэдээллээр шуурхай хангаж, дотоодын хүнсний хэрэгцээгээ хангахаас гадна монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн дэлхийн тавцанд гарахын төлөө нэгдэж ажиллах юм.