Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2025.02.14 11:30
1897
ХӨСҮТ: Цагаан сараар менингококкын халдвараас сэргийлж, хүүхдийг үнсэхгүй байхыг сануулж байна

ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл , менингококкт халдварын зөвлөмж, бусад халдварт өвчин, сармагчны цэцэг өвчний талаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Вирус судлалын тасгийн эрхлэгч, доктор Ц.Наранзул: Менингококк халдвар нь 1-5-р сард илүү идэвхждэг бөгөөд цагаан сарын баярын үеэр олон хүний хөл хөдөлгөөнд тархалт нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэд, олон нийт халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар сахих шаардлагатай байна. 

Мөн түүнчлэн, менингококк халдварын талаар мэргэжлийн бус хүмүүс цахим орчинд худал, төөрөгдүүлсэн мэдээлэл гаргаж байгаа тул  мэргэжлийн байгууллагаас өгч буй мэдээлэлд итгэж,  айдаст автахгүй байхыг сануулж байна.

Менингококкийн вакцины тухайд тархвар судлалын заалтаар голомтод буюу ойрын хавьтлуудад хийдэг. 

Мөн насанд хүрэгчдийн 15 орчим хувь нь эрүүл нян тээгч байдаг тул өөрсдөд нь шинж тэмдэг илрэхгүйгээр бусдад нян тарааж байдаг. Иймд бага насны хүүхдийг үнсэхгүй байх хэрэгтэй. Энэ өвчнийг үүсгэгч нян нь хоолой орчимд 2-8 хоног байршдаг тул урьдчилан сэргийлэхийн тулд хоолойгоо тогтмол зайлах шаардлагатай.