Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.02.14 15:59
1389
Дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал асуулга авч байна

Сар шинийн баяртай холбоотойгоор 2 дугаар сарын 15-наас 28-ны өдөр хүртэл автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар иргэдээс санал авч байна. Иргэд та бүхэн https://vote.ulaanbaatar.mn/home линкээр санал асуулгад оролцох боломжтой.

Ташрамд, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас явуулсан санал асуулгад 10.000 гаруй иргэн оролцож, 60 хувь орчим нь автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийхийг дэмжжээ.