Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.02.14 17:51
1895
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн 2025 оны анхны хуралдаан боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн 2025 оны анхны хуралдаан боллоо. 

Хуралаар дараах асуудлыг хэлэлцлээ: 
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлантай танилцав.
 
ХБХЭХЗ-ын гишүүн ТББ-ын төлөөллүүд:
-Боловсролын яам
-Сангийн яам
-Хот байгуулалт
-Барилга
-Орон сууцжуулалтын яам
-Соёл, спорт
-Аялал жуулчлал
-Залуучуудын яам
-Цахим хөгжил
-Инноваци
-Харилцаа холбооны яам
-Эрүүл мэндийн яамны дэд зөвлөлүүдэд хийсэн сонсголоос гарсан дүгнэлт, зөвлөмж, албан даалгаварыг танилцуулав.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцуулав.
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг дүгнэж хэлэхэд:
 
2024 оны жилийн эцсийн байдлаар зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт эхний хагас жилийн гүйцэтгэлээс 18.3%-иар өссөн үзүүлэлттэй байгаа хэдий ч дэд болон салбар зөвлөлийн төлөвлөгөөг нэгтгэж ХБХЭХЗ-ийн ерөнхий төлөвлөгөө болгож баталсан нь төлөвлөгөөний үйл ажиллагааны хэрэгжилтийн гүйцэтгэл дутмаг байгаа нь харагдаж байна.
 
Тиймээс 2025 оны төлөвлөгөөг 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Алсын хараа 2050-урт хугацааны бодлогын баримт бичиг, ГБХНХЯ-ны 4 жилийн стратеги төлөвлөгөөнд уялдуулж үндэсний хэмжээний хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлогын ерөнхий төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Мөн дэд,салбар зөвлөлүүд өөрийн яам болон аймгийн онцлогт тохирсон чиг үүргийн дагуу төлөвлөгөө боловсруулан батлах нь зүйтэй байна.
 
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ЗӨВЛӨЛИЙН 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХҮРЭЭНД:
 
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.
-Үйл ажиллагааны олон улсын үйлдийн ангилал (ICF)-ыг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулна.
-УИХ-ын чуулганаар хэлэлцэн батлах холбогдох хууль тогтоомжийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахтай холбоотой асуудлаар санал хүргүүлнэ.
-Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйл болон Засгийн газрын 2022 оны 253 тогтоолын хэрэгжилтийг хангах, Улсын үзлэг зохион байгуулна.
-Архангай, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Ховд, Хөвсгөл аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн тайланг хэлэлцэх Сонсгол зохион байгуулна зэрэг зорилтыг дэвшүүлээд байна.