Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.02.17 14:36
1104
ҮСХ: Өрхийн эцсийн хэрэглээ өмнөх оноос 2.6 их наяд төгрөгөөр өссөн

ҮСХ-оос өнөөдөр мэдээлэл хийлээ. Өрхийн эцсийн хэрэглээ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2024 онд 22.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 2.6 (12.9%) их наяд төгрөгөөр өсөж, ДНБ-д 8.6 нэгж хувиар эерэг  нөлөө үзүүлсэн байна.

Төрийн байгууллагын хэрэглээ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2024 онд 7.0 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.1 (18.3%)их наяд төгрөгөөр өсөж , ДНБ-д 3.6 нэгж хувиар эергээр нөлөөлжээ. Хөрөнгийн нийт хуримтлал (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2024 онд 15.6 их наяд төгрөг болж, өмнөх оноос 2.8 (22.2%) их наяд төгрөгөөр өссөн байна.