Ухаа худагийг хувийн хэвшилд олгосон асуудалд үнэн бодитой дүгнэлт гаргаж ажиллах үүргийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлд үүрэг болгожээ.
Тодруулбал ажлын хэсгийн гишүүдээр Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Солонгоо, Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, ЗГХЭГ-ын, Хууль эрх зүйн газрын дарга Д.Саруул-Эрдэнэ нар ажиллах аж.