
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг худалдах, худалдан авах үйл ажиллагаа нь тусгай хууль тогтоомжийн дагуу зохицуулагддаг. 2012 оны Монгол Улсын
Засгийн газрын 181 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйлд зааснаар, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэх хүртэл хугацаанд хувьцааг саналын эрхгүй, Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдахаас бусад тохиолдолд аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгөөр иргэдэд эзэмшүүлэхээр зохицуулсан байдаг.
Иймд баталгаагүй хаягаас оруулсан зараар холбогдож, хувийн мэдээллээ өгөхгүй байхыг сануулж байна. Хувьцааны арилжаатай холбоотой аливаа үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу, зохих байгууллагуудаар дамжуулан хийдэг. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Засгийн газрын зөвшөөрлөөр худалдах боломжтой бөгөөд хоёр дахь зах зээлийн арилжаа эхлээгүй байгаа үед хувьцаа худалдаж, дурын үнэ тогтоох эрхгүй.
Эх сурвалж: Монголын баримт шалгах төв