Улсын бүртгэлийн ерөнхий газар өмчлөгчид 2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан талаар иргэн Х.Номинцэцэг мэдээлэл хийлээ.
Иргэн Х.Номинцэцэг: Х.Сонинцэцэгийн улсын бүртгэл дээрх бүртгэлийг үнэн зөв байна гэх гурван шатны шүүхийн шийд байдаг. Гэтэл 2017 оны 6-р сард 1393 дугаартай бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлтийг улсын байцаагч н.Чинтулга, н.Ганбаатар гэх хүмүүс гаргасан байдаг.
Гэтэл эдгээр хүмүүсийн гаргасан бүртгэлийн асуудлаар захиргааны хэргийн шүүхийн гурван шатны шүүхийн тогтоол, магадлал гарчихсан. Гэвч үүнийг эсрэгээр нь шийдчихсэн.
Мөн оюуны өмч, улсын бүртгэлийн газрын дарга 2017 оны 7-р сард гаргаж манай үйлчлүүлэгч Х.Сонинцэцэгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн үнэн зөв байсан бүртгэлийг өөрт нь мэдэгдэлгүй хүчингүй болгосон. Үүнийг нь мэдээгүй Х.Сонинцэцэг улсын бүртгэл дээрх эд хөрөнгө нь бусдын нэр дээр шилжсэн гэдгийг дараа нь мэдсэн. Ингээд хууль, шүүхээр явж эхэлсэн гэлээ.
Шууд дамжуулалт: