Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.02.19 11:59
2444
ЭТТ: Цагаан сарын өмнө 1072 хувьцааны ногдол ашгийн талыг иргэдэд тараана

Эрдэнэс тавантолгой ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал: Цагаан сараас өмнө 100 мянга, дараа нь 4-р сард 100 мянган төгрөгийн ногдол ашгийг иргэдэд өгнө. Ногдол ашгийг компанийн тухай хуулийн дагуу олгож байгаа. Иргэдэд 1072 хувьцааны ногдол ашиг тараах боломж байгаа. Хувааж өгөх шийдвэрийг засгийн газраас өгсөн. 

Нийт 1072 хувьцаатай 1 иргэнд 350 орчим мянган төгрөг ногдол ашиг тараагдахаар байгаа. 2024 оны 12-р сард урьдчилаад 130 мянган төгрөг иргэдэд тараасан байгаа.

Одоо бол татвар хассан дүнгээр 200 орчим мянган төгрөг үлдсэн. Үүнийг нь 2 хувааж өгөх юм. Нийтдээ 1.1 их наяд төгрөгийг тараах юм.

Төртэй нийлснээр 3.9 их наяд төгрөг ногдол ашигт хуваарилагдаж байгаа. Өөрөөр хэлбэл 2024 оны нийт ашгийн 86 хувийг нь иргэдэд тараана. 

Шууд дамжуулалт: