Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.02.19 12:13
1231
Хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй бол цагдаа дуудахгүй, даатгалаа дууддаг болжээ

Зам тээврийн осол болсон үед хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, замын байгууламж бусад зүйлд эвдрэл учраагүй, хоорондын маргаангүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бол цагдаагийн байгууллагад хандаж албан бичиг авах шаардлагаггүй болжээ. 

Өөрөөр хэлбэл, шууд даатгалын байгууллагадаа хандаж хүсэлтээ шийдвэрлүүлэх боломжтой болсон аж.

Хэрэв жолооч танд дээрх асуудал тулгарсан бол даатгалын байгууллагадаа хандаж асуудлаа шийдүүлэх боломжтой. Мөн энэ тохиолдолд торгуулийн арга хэмжээг цагдаагийн байгууллагаас авахгүйгээр зохицуулсан байдаг байна.