Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.02.19 13:44
3044
Ж.Батзандан: ЗГ-аас баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх чиглэл өгч, намайг БЭТ-өөр томилсон

Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Батзандан томилогдсон. Тиймээс түүнийг ажлаа хэрхэн эхлэх, ямар чиг үүрэгтэй ажиллах талаар нь тодрууллаа.

Засгийн газрын БЭТ Ж.Батзандан : Монгол Улсын хэмжээнд одоогийн байдлаар 16 стратегийн ач холбогдол бүхий орд газар байна. Үүний 9 нь хувийн хэвшилд, хувийн аж ахуй нэгжүүдийн мэдэлд байгаа. 

Засгийн газрын тогтоолоор баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх, ялангуяа хуримтлалын санд стратегийн ордуудын 34 хувьд ногдол ногдол ашиг орох ёстой байгаа. Тэгэхээр стратегийн орд газруудын эзэмшиж байгаа хувийн хэвшилтэй гэрээ хэлцэл хийж баялгийн сангийн орлогыг нэмэгдүүл гэх чиглэлийн засгийн гарын бүрэн эрхт төлөөлөгчид олгосон.

Мөн засгийн газрын хажууд 2 ажлын хэсэг байгуулагдсан байна. Эхний том ажлын хэсэг нь 6 сайдын бүрэлдэхүүнтэй, Н.Учрал сайд ахалж байгаа. Энэхүү ажлын хэсэгт мэргэжлийн зөвлөгөө өгөх 20 гаруй экспертүүдтэй дэд ажлын хэсэг байгуулагдсан.

Стратегийн ордын хэлцэл бүр, гэрээ контракт болгон засгийн газрын хуралдаанаар орж хэлэлцэгдэж УИХ руу орж батлагдана. Өөрөөр хэлбэл, хаврын чуулганаас эхлэн бидний бэлтгэсэн хэлцлүүд УИХ-ын чуулган руу орж батлагдана гэсэн үг.

Шууд дамжуулалт: