Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.02.19 14:34
3934
Б.Чойжилсүрэн: 300 кВт-аас дээш хэрэглээг 285 төгрөг болгож дунджаар 85 хувь хүртэл нэмэгдүүлсэн нь  үнэн

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа. 

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний үнэ тарифыг өртөгт нь ойртуулах арга хэмжээг эрчим хүчний зохицуулах хорооноос 2024 оны 11-р сарын 16-ны өдрөөс мөрдөж эхэлсэн. Үүнээс хойш тодорхой хэмжээнд хэрэглэгчдээс гомдол санал ирэх болсон. 

11-11 төв дээр өнөөдрийн байдлаар 390 орчим гомдол санал ирсэн.

Эрчим хүчний зохицуулах хороо, эрчим хүчний яам, цахилгаан түгээх сүлжээнүүдээс хамтарсан ажлын хэсэг гаргаад гомдол санал гаргасан иргэд, хэрэглэгч нартай бүгдтэй  очиж уулзаад бараг дуусаж байна. 

Гомдол, саналуудыг нэгтгэж өнөөдөр засгийн газрын хуралдаан дээр танилцуулсан. 2024 оны 11-р сарын 16нд эрчим хүчний зохицуулах хороо эрчим хүчний үнэ тарифыг нэмэгдүүлсэн. Өртөгт нь ойртуулах арга хэмжээ авч эхэлсэн.

2024 оны жилийн эцсийн байдлаар 1кВт эрчим хүчний үнэ 280 төгрөг байсан. Яг хэрэглэгч бүр дээр янз бүрийн тарифаар борлуулаад явж байхад, дундаж тариф 216 төгрөг байсан. 216 төгрөгийг 280 төгрөг болгоход дунджаар 29.6 хувь буюу дунджаар 30 орчим хувиар нэмэгдсэн. Гэхдээ энэ дунджаар гэдгийг хэлмээр байна.

Уул уурхайн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн хувьд 294 төгрөг байсныг 16 хувиар нэмж 316 төгрөг болгосон. Бусад аж ахуйн нэгжүүд 222 төгрөг байсныг 30 орчим хувиар нэмэгдүүлж 285 төгрөг болгосон.

Иргэдийн тарифыг 3 шатлалтай нэмсэн. Эхнийх нь 150кВт цаг байхад 140 төгрөг байсан, дундаж тарифыг 175 төгрөг болгож 30 орчим хувиар нэмэгдүүлсэн. 150-300 кВт цаг хүртэлхийг 256 төгрөг болгож ойролцоогоор 66 хувь нэмсэн. 300 кВт-аас дээш хэрэглээ 154 төгрөг байсныг 285 төгрөг болгож дунджаар 85 хувь хүртэл нэмэгдүүлсэн нь  үнэн. 30 орчим хувь нэмэгдүүлнэ гэсэн ч 30-аас дээш хувиар нэмлээ гэх шүүмжлэл гарсан. Танилцуулга анх хийхдээ буруу хийсэн байна. 

Шууд дамжуулалт: