m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.02.19 15:28
167
Ромын пап ламын бие чилээрхжээ

 Ромын католик шашны тэргүүн, пап лам Франсиско хоёр уушгиндаа хатгаа тусаж бие нь чилээрхсэн тул эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна хэмээн Ватиканаас мэдэгдэв. 88 настай пап лам өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хий ханиалгаж, амьсгал нь хэцүү болсон тул Ром хотын Gemelli эмнэлэгт хүргэж, одоо ч тэндээ эмчлүүлсээр байна. “Лабораторийн шинжилгээ, цээжний зураг авахуулсан. Гэгээн Эцгийн биеийн байдал тийм ч сайн биш байна” хэмээн Ватиканы мэдэгдэлд дурджээ. Полимикробийн халдвар авчихсан байсан Франсиско хий ханиалгаж багтрах шинж тэмдэг ажиглагдсан тул кортизон антибиотикийн эмчилгээнд ороод байна. Пап лам хэдийгээр эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа ч сэтгэл санаа өөдрөг, залбирал, амралтаа зөв зохистой хослуулж байгаа хэмээн Ватиканы мэдэгдэлд онцлов. Ариун Өргөө Франсискогийн энэ долоо хоногийн албан ёсны хөтөлбөрийг цуцалжээ.