Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2025.02.20 13:11
1742
Б.Лхагвасүрэн: "Цагаан алт" хөтөлбөр манай улсыг уул уурхайгаас хараат бус болгох боломжтой

Цагаан алт хөтөлбөрийн хүрээнд олгогдож буй хөнгөлөлттэй зээлийн талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

Б.Лхагвасүрэн: Хөнгөлөлттэй хөтөлбөрүүдийн хүрээнд өмнө нь олгогдсон зээлийн хэмжээ 2 их наяд болсон байгаа. Энэ жил хөнгөн үйлдвэрийн салбарт 788 тэрбум төгрөгийн зээл олгогдох тооцоо гарсан. Яагаад 788 гэхээр зээл нь өөрөө хүүгийн хөнгөлөлттэй.

ААН-үүд хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн зээл олгох юм. Өнөөдөр манай банкны системийн хүү бол өндөр буюу дундаж хүү 17, 18 орчим хувь. Хүүний хөнгөлөлт буюу төсвөөс татаас өгч байгаа байдал нь үүнээс хамаарч байгаа. Хамгийн гол нь малчдаа дэмжиж, зээл олгож байгаа хэдий ч гарсан түүхий эдийг нь боловсруулах үйлдвэр байхгүй бол эргээд асуудал үүсэх учраас хөнгөн үйлдвэрийн салбарыг дэмжих зээл явж байгаа гэсэн үг.

Мөн ноос ноолуурыг угаагаад гаргах нь дэлхийн зах зээл дээр тийм ч үнэтэй биш учраас самнаад, сүлжээд, ээрээд, эцсийн бүтээгдэхүүн болгоод гаргах юм экспортоо төрөлжүүлж, уул уурхайгаас хараат бус болох боломж нь байгаа учраас Цагаан алт хөтөлбөр маш амжилттай хэрэгжих боломжтой гэж харж байгаа.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 10 арилжааны банк нэгдэж ороод, санхүүжилт олгоод явж байна.  Өнөөдрийн байдлаар нийт 101 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг олгохоор шийдвэр гараад байгаа.

ШУУД ҮЗЭХ: