Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Live
2025.02.20 15:07
1926
"Ковидын үеэр бид чухал сургамж авсан нь хөнгөн үйлдвэрийн салбарын хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх шалтгаан"

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяраас "Цагаан алт" хөтөлбөр болон тус салбарт хэрэгжүүлж буй ажлуудтай холбогдуулан тодрууллаа.

Монгол улс маань өөрөө мал аж ахуйн орон. Мал аж ахуй дээр суурилж аж амьдралаа залгуулдаг маш олон хүн бий. Хүнс хөдөө аж ахуйн салбарт 600 мянга гаруй буюу манай улсын хөдөлмөрийн зах зээл дээрх хоёр хүн тутмын нэг нь ажиллаж байна. Энэ салбар маань нийгмийн баялгийг хамгийн сайн хүртээмжтэйгээр хуваарилж байгаа салбар. Тэгэхээр энэ салбар цогц байх ёстой.

Тэгэхээр яамны хэрэгжүүлж байгаа бодлого бол хоршоо хөдөлгөөн. Товчхондоо шинэ хоршоо хөдөлгөөн нь малчид, тариаланчдаа хөдөлмөрөөр нь хоршуулж, түүхий эдийг боловсруулах хамгийн анхан шатны зохион байгуулалттай нэгж бий болгож багаа гэсэн үг.

Цагаан алт хөтөлбөрийн хүрээнд хөнгөн үйлдвэрүүдээ өрсөлдөх чадвартай болгох том ажил эхэлж байгаа нь энэ. Харин Атрын 4-р аяны хувьд газар тариалангаа эрчимжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйтайгаа төгс хослуулах. Хүнсний хувьсгал нь хүнсний үйлдвэрүүдээ босгож, хүнсний боловсруулах чадавхыг сайжруулах гэх мэтээр эдгээр нь өөр хоорондоо харилцан шүтэлцээтэй, уялдаатай явж байх ёстой. Энэ нь өөрөө улс орны эдийн засгийн, хүнсний аюулгүй байдлыг хангах бодлогын хүрээнд хэрэгжиж байгаа.

Өнгөрсөн ковидын цар тахлын үеийн сургамж бол бид хүнсээ дотооддоо үйлдвэрлэдэг, тарьдаг ургуулдаг байх ёстой. Хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдээрээ ард иргэдээ хангадаг байх ёстой гэсэн чухал сургамжийг авсан шүү дээ.