Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2025.02.24 09:34
1651
БСҮХ-ны дарга Б.Тулга болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуань нар уулзжээ
УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Буяагийн Тулга болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань нар энэ сарын 20-ны өдөр уулзав.
 
Энэхүү уулзалтаар Монгол Улс болон БНХАУ-ын хилийн боомтуудыг хөгжүүлэх асуудлаар хамтран ажиллах тухай санал солилцлоо. Тодруулбал, Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комиссын 6 дугаар хуралдааныг ойрын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж байгаа тухай, “Бичигт-Зүүн хатавч”, “Хавирга-Ар Хашаат” боомтын ачаа тээврийн шинэ авто замын улсын хилийн шугам дайран гарах цэгийг дипломат шугамаар баталгаажуулах зэрэг асуудлаар ярилцлсан байна.