Өнгөрсөн амралтын өдрүүдэд улсын хэмжээнд автомашин шатсан гурван тохиолдол бүртгэгджээ.
Баянгол дүүргийн 6 дугаар хороонд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02-р сарын 23-ны өдрийн 18:34 цагт хүлээн авсан байна. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ш-ийн "Приус-20" загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унраажээ.
Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 02-р сарын 23-ны өдрийн 23:15 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Маяти” загварын ачааны автомашины бүхээг шатаж байсныг ажиллаж унтраасан байна.
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02-р сарын 24-ний өдрийн 03:20 цагт хүлээн авсан дуудлага бүртгэгджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн “Кроун” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг ажиллаж унтраасан гэж мэдээллээ.