m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.02.24 11:31
2842
Өмнөд Солонгосын иргэдийн 45.1 хувь нь Ерөнхийлөгч Юн Сок Ёлын бүрэн эрхийг сэргээхийн төлөө байна

Өмнөд Солонгосын иргэдийн талаас илүү хувь нь Үндсэн хуулийн шүүх Ерөнхийлөгч Юн Сок Ёлын импичментийг дэмжин баталж, богино настай онц байдал зарласных нь төлөө албан тушаалаас нь огцруулах ёстой хэмээн үзэж байна. Realmeter фирм 18-аас дээш насны мянга гаруй хүнээс санал авахад 52 хувь нь Үндсэн хуулийн шүүх Юн Сок Ёлыг албан тушаалаас нь буулгасан шийдвэр гаргах ёстой гэж үзжээ. 45.1 хувь нь Үндэсний Ассамблей импичментээ цуцалж, түүний Ерөнхийлөгчийн эрх, үүргийг сэргээх  ёстой гэж үзсэн байна. Realmeter фирмийн судалгааны алдах магадлал дээш, доош 3.1 хувь, үр дүнгийн хана нь 95 хувьтай байдаг аж. 
Онц байдал зарлаж, Үндсэн хууль зөрчсөн хэрэгт татагдаад байгаа Юн Сок Ёлын шүүх хурал үргэлжилсээр байна. Шүүх хурлын эцсийн сонсгол маргааш болно. Харин шүүхийн эцсийн шийдвэр гуравдугаар сарын дундуур гарах бололтой.