Өнөөдөр УИХ-ын нэр бүхий гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, "асрахуй сувилахуй"-н асуудлаар Монгол Улсад шинэчилсэн хуулийн төсөл өргөн барих ажлын хэсгийн гишүүд Япон улсад ажиллаад ирсэн байна. Манай улсад ахмад настны асрамж, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн асуудал тулгамдсан асуудлын нэг байсаар ирсэн. Тиймээс тус асуудлаар Япон улсын ахмадын байгууллагуудаас туршлага судалжээ.
Д.Энхтуяа УИХ-ын гишүүн: ХЭҮК-оос гаргасан хамгийн сүүлийн судалгааг танилцуулъя.
Өнөөдрийн байдлаар ахмадуудын 47 хувь нь бие махбодын хүчирхийлэлд, 65 хувь нь сэтгэл санааны хүчирхийлэлд , 30 хувь нь эдийн засгийн хүчирхийлэлд , үл хайхрах хүчирхийлэлд 21 хувь нь өртдөг гэх судалгаа гарсан байна.
Харин Япон улсын 30 хувийг нь ахмадууд эзэлдэг. Манай улсын хувьд ийм өндөр хувийг эзэлдэггүй ч гэсэн эх орныхоо төлөө хөдөлмөрлөсөн ахмадуудаа бид харж үзэх ёстой. Ахмадуудын нийгмийн асуудлыг маш тодорхой шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа.
Ж.Баясгалан УИХ-ын гишүүн: Ажлын хэсэг Япон явахаасаа өмнө дүүрэг, хороо, орон нутгаар явж санал асуулга авсан. Манай улсад асрах үйлчилгээний эрх зүйн орчныг сайжруулах анхдагч хууль батлагдах гэж байна. Өмнө нь нь бол 1-2 заалтууд л байсан. Яг бие даасан хуулийн зохицуулалт байгаагүй.
Япон улсад 40-өөс дээш насныхан асрах үйлчилгээнийхээ даатгалыг төлж эхэлдэг. Цалингаасаа 2 хувь орчмын даатгал төлөөд явдаг. Ингээд 65 нас хүрээд тэтгэвэртээ гарахад асрах үйлчилгээний эрх нь нээгддэг.
Энэ эрх нь нэгдсэнээрээ асрамжийн төв болон гэрээр, түр, удаан хугацаагаар сонголтоороо үйлчилгээгээ авдаг. Энэ үйлчилгээнийхээ 10-30 хувийг иргэн өөрөө төлж, үлдсэн хувийг нь улс буюу өөрийнх нь хадгалуулсан даатгал төлдөг.
Шууд дамжуулалт: