m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.02.24 12:26
2577
Украин цэргүүд байлдахаас татгалзаж эхэлнэ хэмээн цэргийн шинжээч таамаглав

Орос, америкууд Украины хямралыг зохицуулахаар ярилцаж байгаа өнөөдрийн өнгөн дээр Украины зэвсэгт хүчний цэргүүд мөдхөн фронт дээр байлдааны тушаал биелүүлэхээс татгалзаж эхэлнэ хэмээн Британийн цэргийн шинжээч Алекс Меркурис The Duran юүтүб сувагт ярилцлага өгөхдөө онцолжээ. 
“Орос, америкууд Украины дайны асуудлаар идэвхтэй ярилцаад эхэлсэн нь украин цэргүүдэд нөлөөлж эхэлж байгаа. Цаашид байлдсаар байх нь зохистой эсэх талаар Украины зэвсэгт хүчинд эргэлзээ үүсэх болсон. Лидер Зеленский бодит байдлаас тасарсан тул украин цэргүүд тушаал биелүүлэхээс татгалзаж магадгүй” хэмээн Меркурис ярьжээ. 
Орос, Америкийн яриа хэлэлцээний эхний шат хоёрдугаар сарын 18-нд Саудын Арабын Эр-Рияд хотод болсон. Эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх, Украины хямралыг зохицуулах яриа хэлэлцээнд бэлтгэх, хоёр улсын төрийн тэргүүний уулзалтыг зохион байгуулах асуудлаар талууд ярилцжээ.