Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.02.24 14:09
1466
Сүүлийн 4 жилийн хугацаанд гал түймрийн улмаас 124 иргэн амиа алджээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас өнөөдөр/2025.02.24/ “Дөрвөн асуудал-Нэг шийдэл” аяны талаар мэдээлэл өглөө.

НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар: Нийслэлийн хэмжээнд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гал түймэр, гамшгийн 6750 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс 48.6 хувийг гэр хорооллын гал түймэр, 28.5 хувийг нийтийн орон сууцны барилгад гарсан гал түймэр эзэлж байна.

Сүүлийн дөрвөн жилийн судалгаанаас харахад гал түймрийн улмаас төрийн болон хувийн өмчид 22.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Иргэдийн хувийн өмч хөрөнгөд үүссэн хохирол 90 хувь орчим нь  эзэлж байна. Гал түймрийн улмаас сүүлийн дөрвөн жилд 124 хүн амь насаа алдсан бөгөөд шөнийн цагаар 72.6 хувь, өдрийн цагаар 27.4 хувь нь өртсөн байна.

Иргэд шөнийн цагаар гал түймэрт  өртөх, хохирох эрсдэлтэй байна.

Шууд дамжуулалт: