Прокурорын байгууллага 2025 оны 02 дугаар сарын 17-ноос 21-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 49050, мөрдөн байцаалтын 2907 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 126, Өмчлөх эрхийн эсрэг 87, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 85, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Авлига, албан тушаалын болон Хүний амьд явах эрхийн эсрэг тус бүр 5, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 3 хэрэг байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Р” ХХК-ийн захирал Б.Л нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор эд хөрөнгө, бараа үйлчилгээ худалдан авсан мэтээр хуурамч баримт бичиж, татвар ногдох орлого буюу 741 сая төгрөгийн орлогыг зориуд худал мэдүүлэн 74.1 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.М нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор эд хөрөнгө, бараа үйлчилгээ худалдан авсан мэтээр хуурамч баримт бичиж, татвар ногдох орлого буюу 581 сая төгрөгийн орлогыг зориуд худал мэдүүлэн 58.1 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд,