Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Хууль эрх зүй
2025.02.24 16:48
902
Хөрөнгө, орлого нэмэгдсэн үндэслэлээ тайлбарлаж чадаагүй О.Б гэх захирлын хэргийг шүүнэ

Прокурорын байгууллага 2025 оны 02 дугаар сарын 17-ноос 21-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 49050, мөрдөн байцаалтын 2907 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

- Нийслэлийн прокурорын газраас Төрийн өмчит үйлдвэрийн газрын нэр бүхий охин компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Б нь 2019 онд 800 сая төгрөгөөр орон сууц, авто зогсоолын хамт худалдан авч, хамаарал бүхий хүний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан, өөрийн хөрөнгө орлогыг их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй хэрэгт Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.