Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хурал боллоо.
Ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, гишүүдээр яам, агентлагийн хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга нар, бусад албан тушаалтнууд ажиллаж байна.
Тус ажлын хэсэг нь Улсын Их Хурлын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай ” 36 дугаар тогтоолын хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээний мэдээлэлд үндэслэн зорилтот түвшинд хүрч байгаа эсэх, хүрээгүй бол шалтгаан нөхцөлийг тодорхойлж, үр дүнг сайжруулах дүгнэлт, зөвлөмж боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллах юм.
Өнөөдрийн хуралд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас 36 дугаар тогтоолын хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний тайланг танилцуулж, хэлэлцүүллээ.
Хурлаар хэлэлцсэн цаашид хийж, хэрэгжүүлэх шаардлагатай ажлууд: