m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.02.25 10:15
4400
Багшийнхаа гарт амь үрэгдсэн охины ар гэрт төрөөс 600 сая воны нөхөн төлбөр олгоно

Багшдаа олон удаа хутгалуулж амь насаа алдсан нэгдүгээр ангийн сурагчийн ар гэрт Өмнөд Солонгосын төрөөс 600 сая воны (420 мянган доллар) нөхөн төлбөр олгохоор болжээ. Долоон настай Ким Ха Неул охин хоёрдугаар сарын 10-нд сэтгэцийн асуудалтай эмэгтэй багшдаа хутгалуулж амь насаа алдсан юм. Охины оршуулгын зардал, ирээдүйд олох байсан орлого, даатгал зэргийг тооцож үзээд дээрх нөхөн төлбөрийг олгох тооцоо гарчээ. 40 настай багш эмэгтэй сурагч охиныг ямар ч шалтгаангүйгээр хутгалж хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн аж.