m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.02.25 11:10
4220
 2014 онд осолдсон Боинг 777-200 нисэх онгоцыг эрэн хайх ажил эхэлжээ

Арав гаруй жилийн өмнө Куала-Лумпураас Бээжин рүү MH370 нислэг үйлдэж байгаад сураггүй алга болсон Malaysia Airlines авиакомпанийн Boeing 777-200 онгоцыг эрж хайх ажил Австралийн баруун эргийн Энэтхэгийн далайд эхэллээ хэмээн 9News телевиз мэдээлэв.

Америкийн Ocean Infinity компани Малайзын Засгийн газартай гэрээ байгуулж эрэл хайгуулыг эхлүүлээд байна. Австралийн зүүн эргийн Перт хотоос 1.500 км-ийн алсад далайд 15 мянган кв км талбайд хайгуул хийнэ.

2014 оны гуравдугаар сарын 8-нд Малайзын Куалу-Лумпур хотоос Бээжин рүү хөөрсөн Boeing 777-200 онгоц хоёр цагийн дараа радараас алга болсон юм. Онгоцонд 227 зорчигч, нисэх багийн 12 гишүүн явж байв.

Нисэх онгоц далайд унаж, дотор нь явсан бүх хүн амь үрэгдсэн хэмээн 2015 оны нэгдүгээр сард Малайзын эрх баригчид зарласан ч агаарын хөлгийн ул мөр, үллдэгдэл одоо болтол олдоогүй хэвээр байна.