Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2025.02.26 12:54
386
Uniper компани 2.6 тэрбум еврог төсөвт эргүүлэн төлжээ


Оросын байгалийн хийн нийлүүлэлт зогссоны улмаас алдагдалд орж, улмаар 2022 онд улсын мэдэлд эргэн ирсэн Германы эрчим хүчний Uniper компани төрөөс авсан санхүүгийн тусламжийн эргэн төлөлт болгож 2025 оны эхний улиралд 2.6 тэрбум еврог Германы төсөвт эргүүлэн төлөхөөр болжээ. Сүүлийн жилүүдэд компанийн үйл ажиллагаа жигдэрч, эрсдэлийг үлэмж багасгаж, үр дүнтэй ажиллах болсон тул ийм их хэмжээний нөхөн төлбөр буцаан олгож байна хэмээн компанийн мэдэгдэлд дурдсан байна.
Европын холбооноос Uniper компанид хэд хэдэн болзол тавьж, тусламж үзүүлэхээр болов. Үүнд 2026 оны эцсээр багц хувьцааг зах зээлд гаргах зөвшөөрөл багтаж байгаа аж. Uniper 2024 оны эцсээр төрийн тусламжийн анхны буцаан төлөлт болгож 530 сая еврог төсөвт буцааж байв. 2023 онд тус компани 4.4 тэрбум еврогийн цэвэр ашигтай ажиллажээ. 2024 оны эхний улиралд цэвэр ашиг 1.3 тэрбум еврод хүрээд байна.