Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2025.02.26 12:54
428
Афганистанд үер бууж 29 хүний аминд хүрчээ

Афганистаны баруун урд хэсгийн хоёр мужид мөндөртэй аадар бороо орж үер буусны улмаас 29 хүн амь насаа алдаад байна хэмээн орон нутгийн эрх баригчид мэдэгдэв. Ирантай залгаа Фарах мужид 21 хүн үрэгдэж, зургаан хүн мөндөрт цохиулан гэмтжээ. Амиа алдсан хүмүүсийн дотор зугаалга хийж явсан хоёр гэр бүл байна хэмээн Фарах мужийн Онцгой байдлын сайд Мохамед Сайяр ярилаа. Кандагар мужид үер найман хүний аминд хүрч, олон барилга байшин усанд урсчээ. 
Дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг Афганистан нь байгалийн гамшиг, цаг агаарын өөрчлөлтөд хамгийн эмзэг. Дэд бүтэц, техник хэрэгсэл, хангамж муу тул үер, байгалийн гамшгийн дундуур гэнэтийн үхэл тохиолдох нь хэвийн үзэгдэл болжээ.