Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.02.26 17:05
712
НИТХ-ын Ээлжит бус IV хуралдаан үргэлжилж байна

Нийслэлий иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ээлжит бус IV хуралдаан Яармаг дахь Хангарди ордонд үргэлжилж байна.

-Хуралдаанаар Нийслэлийн "Соёлын төв өргөө" төсөвт байгууллагыг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өөрчлөх тухай,

-Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай,

-Орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулах тухай, Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлаас үүсэх метан хийг устгах төсөл,

-Хог хаягдлыг сэргээн ашиглаж, эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах тухай,

-Сүхбаатар дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сувилал, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны төв”-ийн барилгыг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай зэрэг 23 асуудлыг хэлэлцэж байна. Хуралдаан түр завсарлаад, дахин үргэлжилж байна.