Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.02.27 09:06
874
О.Алтангэрэл: "Ухаа Худаг" ордыг эзэмшүүлэх шийдвэрийг хууль бусаар гаргасан

Тавантолгойн орд, Ухаа худагийн газартай холбоотой асуудлаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлэл өглөө. 

Тэрээр "Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуй нэгжид олгосон асуудалд дүгнэлт хийсэн ажлын хэсгийн мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Ингээд холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж УИХ-д уламжлахаар тогтлоо.

Ажлын хэсэг олон асуудлыг судалж үзсэн. Монгол Улсын Засгийн газрын төлөөлж Үйлдвэр худалдааны сайд "Энержи Ресурс" компанитай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээт баримт бичигт 2008 оны гуравдугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурсан. 

Тус бичиг нь  

Тус тусгай зөвшөөрөл олгосон нь Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн байна. Энэ асуудлаар УИХ 2007 онд тогтоол гаргаад Тавантолгойн орд газар тэр дундаа Энержи Ресурс компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн талбайг  Эргэн танилцуулах үүргийг тус сайдад өгсөн байдаг.  Эргэн шийдвэрлүүлэхийг УИХ-аас Засгийн газар, ерөнхий сайдад даалгасан байдаг. Энэ бүх процессыг зөрчсөн шийдвэр гарсан байна гэж үзэж байна.

Түүнчлэн зарим нэг шалгах асуудал ч гарч ирсэн. Тодруулбал, Энэ асуудлыг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй.

 гэдэг шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргасан. 

Энэ шийдвэрийг сайд биш УИХ гаргах ёстой. Учир нь стратегийн орд юм. Өнөөдрийг хүртэл энэ гэрээний эх хувь олдохгүй байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын архиваас бид гэрээг олоогүй.

 Гэхдээ би шүүхийн өмнөөс ярьж болохгүй. Яагаад энэ асуудлыг 17 жилийн турш огт хөндөөгүйг мэдэхгүй байна. Төрийн албан тушаалтны асуудлыг ярьж байгаа. Хувийн өмч, хөрөнгө оруулсан компанийн талаар огт яригдаагүй гэдгийг нэмж хэлэхийг хүсэж байна.  гэв. 

Шууд дамжуулалтыг үзэх: