m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2025.02.27 11:42
1164
Д.Оюун: Замын хөдөлгөөнд тэгш сондгойгоор явах зохицуулалт өнөөдөр 20 цагаас дуусна

Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын УСА-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн  мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг:  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс цагдаа, дотоодын цэргийн байгууллага 2.28-наас ирэх пүрэв гараг хүртэл өндөржүүлсэн нэгдүгээр  зэрэгт шилжин ажилна.

 Энэ хүрээнд бөхийн барилдааны хамгаалалт, Гандантэгчилэн хийдийн хамгаалалт, шинийн 2-ны нар харах өндөрлөг цэгийн аюулгүй байдлыг ханган ажиллахаар зохион байгуулалтад орлоо.

Шинийн 2-ны өглөө  улсын хэмжээнд нар харахаар 250 орчим өндөрлөг цэгт иргэд гарч заншсанаас эдгээр цэгт  алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллана. Улсын хэмжээнд авто эргүүлийн чиглэлд 140 чиглэлд 781 алба хаагч ажиллахаас УБ хотод 100 чиглэлд авто эргүүл ажилна. Улсын хэмжээнд сар шинийн баярын хүрээнд цагдаагийн үндсэн алба хаагчаас гадна  5416 алба хаагч нэмэгдлээр иргэдийн аюулгүй байдлын хүрээнд ажиллахаар боллоо.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагаан сарын өдрүүдэд  ТЦА-аас УБ хотод  324 цэгт 1230 алба хаагч ажилна. Орон нутагт 290 цэгт 580 алба хаагч ажилна. 

Өнөөдөр 20.00 цагаас эхлэн тэгш, сондгойгоор зорчих тээврийн хэрэгслийн зохицуулалт дуусна. Маргааш  буюу битүүний өдөр 0 болон 5 дугаарын тээврийн хэрэгслээр төгссөн автомашин зорчихгүй. Баяр амралтын өдрүүдэд дугаарын хязгааргүйгээр тээврийн хэрэгсэл зорчино" гэлээ.