Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.02.27 12:11
613
Хугацаатай картыг энгийн карт шиг цэнэглээд ашиглах боломжтой
НИТХ, Нийтийн тээврийн бодлогын газраас ирүүлсэн чиглэлийн дагуу Хугацаатай картын үйлчилгээг 03-р сарын 01-ээс зогсоож байгаа. 
Гэхдээ хугацаатай картыг энгийн карт шиг цэнэглээд ашиглах боломжийг бүрдүүлжээ.
Хэрэглэгч та 03-р сарын 01-ний өдрөөс хугацаатай картаа дараах сувгуудаар цэнэглээд зорчих боломжтой
- Мобайл аппликейшн /Hipay, Tapatrip, Toki/
- Сүлжээ дэлгүүр /CU, И-март, Номин/
- Автобусны буудлын ойролцоох Umoney хаяг бүхий ТҮЦ, дэлгүүрүүд