Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.02.27 14:22
744
Гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифын хөнгөлөлтөд 2-р сарын 1-ний өдрөөс өөрчлөлт оруулна

Гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифын хөнгөлөлтөд 2-р сарын 1-ний өдрөөс өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

Монгол улсын Засгийн газрын өнөөдрийн /2025.02.26/ хуралдааны 115 дугаар тогтоолын хүрээнд гэр хорооллын айл, өрхийн цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтийн журамд өөрчлөлт орууллаа.

Энэхүү өөрчлөлтөөр шөнийн тарифын хөнгөлөлт эдлэх хугацааг сунгаж, оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цаг байсныг оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цаг болгосон байна.

Мөн 220В хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчид сар бүр 700 кВт.ц-ийн хөнгөлөлтөд хамрагддаг байсныг 1500 кВт.ц, 380В хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчид сар бүр 1500 кВт.ц-ийн хөнгөлөлт эдэлдэг байсныг 3000 кВт.ц болгож хэрэглээний дээд хязгаарыг 2 дахин нэмэгдүүллээ.