Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2025.02.27 16:06
340
Хойд Солонгосын цэргийн нэмэлт хүч Орост очжээ

Хойд Солонгосын тал Украины армид хэсэгчлэн эзлэгдээд байгаа ОХУ-ын Курск муж руу цэргийн нэмэлт хүч илгээлээ хэмээн Өмнөд Солонгосын тагнуулын алба мэдээлэв. “Нэгдүгээр сарын дундаас хойш Курскийн фронт дээр хойдсолонгос цэргүүд үзэгдэхгүй байсан. Сарын дараа тэд Курскийн фронт дээр дахин гарч ирлээ. Хойд Солонгосоос цэргийн нэмэлт хүч ирсэн нь тодорхой байна” хэмээн тагнуулын мэдээнд онцолжээ. 
Москва ч, Пеньян ч цэргийн нэмэлт хүч ирсэн талаар мэдэгдэл гаргасангүй. Энэ мэдээлэл тарахаас өмнө Орос, Хойд Солонгос хоёрын харилцан бие биенээ хамгаалах гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн хэмээн бичиж байна. Сөүл, өрнөдийн тагнуулын албадын мэдээллээр Хойд Солонгосын 10 мянган цэрэг Курскт ирээд байгаа аж.