Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2025.02.28 08:23
382
Шатрын дэлхийн аварга Борис Спасский таалал төгсчээ

10 дахь дэлхийн аварга шатарчин Борис Спасский 88 насандаа таалал төгсчээ. Тэрээр бүх цаг үеийн хамгийн авьяаслаг, хүчтэй шатарчдын тоонд зүй ёсоор багтдаг. 
Спасский 1966 онд анх дэлхийн аваргын титмийн төлөө тоглоод зөвлөлтийн их мастер Тигран Петросянд 11.5:12.5 харьцаагаар хожигдож байв. 1969 онд тэрээр “заналт” Петросянаа 12.5:10.5 харьцаагаар буулган авч арав дахь дэлхийн аварга болжээ. 1972 онд Роберт Фишерийн эсрэг дэлхийн аварга цолоо хамгаалж тоглоод ширүүн өрсөлдөөнд ялагджээ. Энэ тоглолтыг “Зууны шилдэг тулаан” хэмээн нэрлэж байлаа. Борис Спасский 1961, 1973 онд ЗХУ-ын аварга болж, ЗХУ-ын шигшээ багийн хамт шатрын олимпиадад зургаан удаа түрүүлж байв. Тэрээр 2000 оноос хойш Оросын шатрын хөгжлийн төлөө идэвхтэй зүтгэсэн юм. Спасский түрэмгий довтолж, сайн хамгаалж, бэрс, бод солилцож тоглодгоороо алдаршжээ.