Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.02.28 08:32
1849
Модон могой жилийн зүг мөр гаргах ёс ба суудлын засал

XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээгч модон могой жилийн мөр гаргах зурхай болон суудлын заслыг хүргэж байна. 

Хий суудал: Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, салхинд цаас хийсгэн, тарнийг модонд уншиж, баруун хойд, баруун урд зүгт цацна

Эр: 1914 1922 1930 1938 1946 1954 1962 1970 1978 1986 1994 2002 2010 2018

Эм: 1916 1924 1932 1940 1948 1956 1964 1972 1980 1988 1996 2004 2012 2020

Зүг, мөр: Зүүн зүгт гараад зүүн урдаас ирнэ

Тарни: Ум базар падма мамаа бизаяа суухаа

Гал суудал: Галаас гэмтэхгүй хэмээн сэтгэж гал гаргаж (чүдэнз зурах), тарнийг усанд уншиж зүүн хойш, баруун зүгт цацна

Эр: 1921 1929 1937 1945 1953 1961 1969 1977 1985 1993 2001 2009 2017 2025

Эм: 1917 1925 1933 1941 1949 1957 1965 1973 1981 1989 1997 2005 2013 2021

Зүг, мөр: Зүүн урд зүг рүү гараад урдаас ирнэ

Тарни: Ум базар дагий ний базар еэ мамаа бизаяа суухаа

Шороо суудал: Шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж шороо чулуу хөдөлгөж, тарнийг модонд уншиж, зүүн, зүүн урд зүг рүү цацна

Эр: 1920 1928 1936 1944 1952 1960 1968 1976 1984 1992 2000 2008 2016 2024

Эм: 1918 1926 1934 1942 1950 1958 1966 1974 1982 1990 1998 2006 2014 2022

Зүг, мөр: Баруун зүгт гараад баруун урдаас ирнэ

Тарни: Ум бадма дагиний хум ма маа бизаяа суухаа

Мод суудал: Модноос гэмтэхгүй хэмээн сэтгэж, модонд хүрч, тарнийг төмөрт уншиж, баруун урд зүгт, баруун хойд зүг рүү цацна

Эр: 1915 1923 1931 1939 1947 1955 1963 1971 1979 1987 1995 2003 2011 2019

Эм: 1915 1923 1931 1939 1947 1955 1963 1971 1979 1987 1995 2003 2011 2019

Зүг, мөр: Хойш гараад зүүн зүгээс ирнэ.

Төмөр суудал: Төмрөөс үл гэмтэнэ хэмээн сэтгэж, төмөрт хүрээд, тарнийг галд уншиж, хойд, урд зүг рүү цацна

Эр: 1919 1927 1935 1943 1951 1959 1967 1975 1983 1991 1999 2007 2015 2023

Эм: 1919 1927 1935 1943 1951 1959 1967 1975 1983 1991 1999 2007 2015 2023

Зүг, мөр: Баруун урд зүгт гарч, баруунаас ирнэ

Тарни: Ум радна дагий ний хум мамаа бизаяа суухаа

Уул суудал: Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж шороо, чулуу хөдөлгөн, салхинд цаас хийсгэж, тарнийг модонд уншиж, урд, хойд зүг рүү цацна.

Эр: 1916 1924 1932 1940 1948 1956 1964 1972 1980 1988 1996 2004 2012 2020

Эм: 1914 1922 1930 1938 1946 1954 1962 1970 1978 1986 1994 2002 2010 2018

Зүг, мөр: Баруун хойш гараад зүүн хойноос ирнэ

Тарни: Ум будда дагий ний хум мамаа бизаяа суухаа

Ус суудал: Усанд осолдохгүй хэмээн сэтгэж гол, судаг дээгүүр гараад, тарнийг шороонд уншиж, баруун, зүүн хойд зүг рүү цацна.

Эр: 1917 1925 1933 1941 1949 1957 1965 1973 1981 1989 1997 2005 2013 2021

Эм: 1921 1929 1937 1945 1953 1961 1969 1977 1985 1993 2001 2009 2017 2025

Зүг, мөр: Зүүн зүгт гараад хойноос ирнэ

Тарни: Ум гарма дагий ний хум мамаа бизаяа суухаа

Огторгуй суудал: Салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж агаарт цаас хийсгэн, шороо, чулуу хөдөлгөж, тарнийг модонд уншиж, зүүн урд, зүүн зүг рүү цацна.

Эр: 1918 1926 1934 1942 1950 1958 1966 1974 1982 1990 1998 2006 2014 2022

Эм: 1920 1928 1936 1944 1952 1960 1968 1976 1984 1992 2000 2008 2016 2024

Зүг, мөр: Зүүн хойш гараад баруун хойноосоо ирнэ

Тарни: Ум базар паг мо хум мамаа бизаяа суухаа